Хайлт хийх:
 
Авто зах
Зөвлөгөө
Онлайн лавлах, чат
Бидний тухай
Түүх
Хуулиуд
Холбоо барих
Бичлэг
4Х4 Хөнгөлөлтийн картын журам
 
Зочин:
 
   
Нүүр » Нийтлэл
Шинэ машин авлаа гээд унаад давхичихдаг нь буруу л даа

Машинаа ганц хоёрхон жил унаад эргүүлээд зарчихдаг хүмүүсийг "өөдгүй" жолооч гэмээр.
Та машин авах гэж төлөвлөж буй бол нийслэлийн замд ямар машин элбэг байгааг эхлээд нэг анзаараарай.
Гадныхан манайд хурҗин машин экспортлох сонирхолтой байдаг. Бусад улс орнуудад гологдсон машинуудыг манайх руу хамж авчраад зарчихдаг юм биш биз. Шинэ машин авах хумүүс юу анхаарах ёстой вэ?
"4x4" авто сервисийн захирал Ч.Ганхуягтай эдгээр сэдвээр ярилцлаа.
-Улаанбаатарт яваа машины хэчнээн хувь нь Япон, Солон-госынх бол?
-Бараг 70, 80 хувь нь. 1990-1998 оны үед солонгос тэрэг илүү олон байсан. Сүүлийн үед япон машины тоо өсөж байна. 10 жил дотор явсан машин ирж байгаа л даа. Энэ нь гаалийн татвартай холбоотой. 5-7 жил явсан нь манай нөхцөлд сайн зарагддаг.
-Танай компани оруулж ирдэг байх аа.
-Байсан, одоо больсон. Огт оруулж ирдэггүй гэж болно. Манайх Япон машины засвар үйлчилгээ, оношлогоо, сэлбэг худалдаагаар дагнадаг. Солонгос машин япон загвартай, тэндхийн лицензээр хийгдсэн, үндсэн эд анги нь ойролцоо тул солонгос машинаа үзүүлсэн ч болно л доо.
-Манайд яваа машинууд голдуу "Тоёота"-гийнх...?
-Монголд ч биш л дээ, дэлхийн хэмжээнд ийм байна. "Тоёота" автомашин үйлдвэрлэлтээрээ "Жене-раль моторс"-ийг гүйцэж түрүүллээ гэсэн шинэхэн мэдээлэл байна. Дэлхийд хамгийн олон байгаа машин манайд элбэг байх хэрэгтэй. Үүнийг дагаад сэлбэг нь элбэгшинэ, үнэ нь ч хямдарна.
-Монголын зах зээлд тоогоороо "Тоёота"-гийн дараа "Мицүбиши" орох болов уу?
-Тийм. Пажеро гэхээр хүмүүс илүү мэднэ. Дараагийнх нь "Ниссан". Тэгээд бусад төрлийн суудлын тэргүүд, "Делика" автобус...
-Танайх аль алиныг нь л эмчилнэ биз дээ?
-Японы бүх төрлийн автомашиныг оношилж, засвар хийх зорилготой. Үүний тулд тухайн автомашин үйлдвэрлэгчээс борлуулалтын дилерүүддээ зориулж гаргасан сэлбэг, оношлогооны гарын авлага, каталог, ном, заавар бүх зүйл байх ёстой л доо.
-Оношлогооны төв 2003 онд байгуулагдсан. Өмнө нь танайх сэлбэг борлуулдаг байсан уу?
-Засвар хийнэ, сэлбэгээ борлуул-на. Жолооч нар шинэ сэлбэгээ тавиулна, солиулна. 2003 онд Германы хөрөнгө оруулалтаар япон машины бүрэн оношлогооны төв байгуулсан. Хүн эмнэлэгт очоод "Миний олгой болохгүй байна аа, хагалгаа хийгээд аваад өгөөч" гэдэггүй биз дээ. Үүнтэй адил "Миний астаачер болохгүй байна аа, солиод өг" гэхэд нь бид мөнгийг нь аваад солиод өгчихдөггүй, Солиод өгвөл, дөнгөж гараад л буцаад давхиад ирэх нь тодорхой ш дээ. Оношилж байж солихыг боддог.
-Монголчууд орос машиныг нэг бүрчлэн салгаж тавьж байгаад буцаагаад “эвлүүлчихдэг дээ”? Бусад машинд ингэж халдаж чадахгуй байх шиг байна.
-Болно л доо. Мэргэжлийн хүн, эовэл сайн гарын авлагатай байх хэрэгтэй. Дүрмийнх нь дагуу хийхэд орос, япон ялгаа байхгүй, салгаж тавиад буцаагаад угсарна.
-Ийм төвтэй болтлоо танай засварчид өөрсдийнхөө хэмжээнд оношлоод л явж байсан байх?
-Тэгсэн. Монголчууд техник сэтгэлгээ сайтай шүү дээ. Аль нэг фирмийн албан ёсны борлуулагч биш учраас бүх загварын машины засварын гарын авлага манайд байхгүй. Машин болгон тусдаа ийм гарын авлагатай. Харин бид CD программ ашигладаг. Машинд байгаа үндсэн мэдээллийг оруулахад тухайн гэдэс дотрыг нь нарийвчлан харж болно гэсэн үг. Тухайлбал, хянах самбарын гэрэл асаад хөдөлгүүрийн оношлогоо хийлгэ гэсэн дохио өгөхөд компьютерээр уншуулахад ийм алдаа гэмтэл байна гээд дэлгэцнээ гараад ирдэг. Эд ангиудын гэмтлийг олох на сэлбэг захиалахад амар. Үүнээс гадна ямар багажаар, ямар дарааллаар засах вэ гэдэг зааварчилга бүхий гарын авлагууд бий. Үүнийг All data гэдэг. Автотехникийн үзлэгт хэрэглэж байгаа оношлогоо бол хамгийн наад захын, энгийнх. Заавал хийлгэх ёстой. Хүмүүсийг эмнэлэгт жилд нэг удаа үзүүлж бай гэж зөвлөдөг шиг. Тормосны ажиллагаа, хажуугийн гулсалт буюу нэг километрт хэчнээн метрийн даялалтай явж байна гэдгийг шалгадаг хоёр гол багаж бий. Мөн их гэрлийн тохиргоо үздэг багаж. Сүүлийн үед утаа нарийн үздэг боллоо.
Ганц багаж холбоод нэг дор иж бүрэн оношлогоо хийх техникийн боломж одоогоор байхгүй. Хүнийг ч гэсэн нэг өрөөнд оруулчихаад "Таны бөөр ийм байна, зүүн нүдний чинь хараа муу байна"гээд хэлчихдэггүй биз дээ.
-Танайх ийм оношлогоо хийнэ биз?
-Хийнэ ээ. Харин дүгнэлт гаргаж өгөхгүй. Зөвшөөрөлтэй, мэргэжлийн газрууд дүгнэлт хийдэг. Яахав манай дээр ирж шалгуулж, оношлуулж болно л доо.
-Жилдээ нэг удаа энэ дөрвөн "эрхтэнээ" оношлуулаад байна. Эдгээрээс гадна танайх ямар оношлогоо хийдэг вэ?
-Манайхан автын үзлэгийг аргалах гээд байдаг юм. Ингэж өөрсдийгөө хуурч хэрэггүй л дээ. Оношлуулаад, дефект байвал бага дээр нь засуулаад явж байх нь жолооч нарт, машины эдэлгээнд ч тустай.
-"Иж бүрэн оношлогоо хийнэ" гэсэн зар засварын төв болгоны гаднах самбарт харагдах юм.
-Машинд ганц багаж холбоод нэг дор иж бүрэн оношлогоо хийх техникийн боломж одоогоор байхгүй. Хүнийг ч гэсэн нэг өрөөнд оруулчихаад "Таны бөөр ийм байна, зүүн нүдний чинь хараа муу байна" гээд хэлчихдэггүй биз дээ. Манайх "супер скайнер" гэж оношлуур хэрэглэдэг. Сүүлийн үеийн машинууд өөртөө компьютертэй болсон. Тэнд нь оношлогооны тусгай залгуур бий. Түүнийг нь машинд тохирсон компьютерт холбоод "тархин" дахь мэдээллийг уншихыг компьютер оношлогоо гэж би ойлгодог. Энэ нь оношлогооны гол хэсэг мөн боловч бүгдийг нь үзчихнэ гэсэн үг биш. Тухайн автомашины ямар эд ангиуд компьютерт. холбогдсон байна тэдгээрийг нь л үзнэ. Дараагийн оношлогоо бол хөдөлгүүрийнх. Бас тусдаа мотор тестер хэрэгтэй гэхчлэн бүгд тусдаа оношлууртай.
-Япон машинд ХИЙДЭГ хамгийн түгээмэл засвар юу байна?
-Манайхан "Шинэ машин авчихлаа" л гэдэг. "Дөнгөж сая, хоёр хоногийн өмнө чингэлгээс нь авлаа. Гэтэл энд нь нэг юм дуугараад байх юм" гэнэ, Дөнгөж орж ирсэн гэдэг утгаараа шинэ машин боловч доод тал нь таван жил явчихсан эд шүү. Хамгийн түрүүнд элэгддэг нь явах эд анги. Тухайн машины "төрөлх нутагт" нь зам сайхан, цаг агаар нь хэвийн. "Түүнд" засвар бараг хийгдээгүй байгаа. Цаг хугацаа, машиныхаа гүйлтээр элэгдэж байсан зүйлүүд энхэл донхолтой нэдрүүлэг шиг манай зам дээр хэдхэн өдөр явахад элэгдэл нь огцом түргэсээд эвдрээд байгаа юм. Ийм машин авсан дороо хөдөлгүүрийн тос, хөргөлтийн шингэнийг заавал солих хэрэгтэй. Агаарын сорох хоолойн шүүрийг ч гэсэн. Манайхан шинэ машин авлаа гээд л унаад давхичихдаг нь буруу л даа.
-Машин авах гэж төлөвлөж буй хүмүүст хамгийн түрүүнд өгөх зөвлөгөө байна?
-Хувцас авахдаа өмсөж үздэг шиг машины загвар, өнгийг сонгох нь хувь хүний сонирхол. Манайхан хэлбэр, загварыг нь шохоорхоод Монголд ганц нэгхэн орж ирсэн загварын машин авдаг. Миний бодлоор, загвар нь ховор учир сэлбэг нь элбэг биш. Тиймээс сэлбэг үнэтэй, засварын газар байхгүй зэргийг бодож сонголт хийх учиртай, Мөнгөтэй хүмүүс өөр л дөө. Дэлхийд ганцхан, өвөрмөц машин захиалаад унасан ч болно. Өргөн хэрэглээнд унах гэж байгаа бол гудамжинд хамгийн олон яваа машиныг анзаараарай. Тухайлбал, "Ланд круйзер-80" жийпний сэлбэг суудлын тэрэгнийхээс бараг хямдхан болчихсон байна шүү дээ.
-Нэг төрлийн машин олон байх нь манайх шиг ядуу орны хүмүүст хэрэгтэй юм байна?
-Тийм ээ. Олон оронд ийм жишиг байдаг. Гэтэл манайд хэдэн онд, хэнд зориулсан нь тодорхойгүй машин ч явж л байдаг. Энэ тал дээр төрөөс бодлого баримаар байгаа юм. Улсын эдийн засагт ч нэмэртэй. Нэг загварын машин олон байвал дагаад сэлбэгийнх үнэ нь хямдарна. Засварын газрууд ч засаж сурна биз дээ. Шинэ загварын машин орж ирээд засаж сурч байтал тэс өөр нь ороод ирдэг. Автомашин борлуулдаг компанийн япон мэргэжилтэн надтай уулзсан. Би түүнд "Манай машины зах зээл маш бага. Та нар яагаад манайд машин экспортлох гээд байгаа юм" гэхэд "Танайх бага биш ээ" гэсэн. Манайд явж л байвал ХӨДӨЛГӨӨНД оролцдог. Дөрвөлжин, гурвалжин хэлбэртэй, буруу болоод зөв талдаа жолоотой, дизель,  бензинээр явдаг аль нь ч хамаа алга. Гаалиар оруулж л байдаг. Тиймээс тэр нөхөр "Танайд авто машины зах зээл бага биш" гэсэн байгаа юм. Өөр улс орнууд "Дизелиэр явдаг машиныг манайх оруулахгүй ээ, агаарын бохирдолтод нөлөөлнө" "Буруу талдаа жолоотойг оруулахгүй ээ,  манай дүрэмд харш" гээд хаачихдаг. Монголд ийм хязгаар тавьдаггүй учраас Японы зах зээлд үлдсэн, ийм шаардлага тавьдаг орнуудад гологдсон машинуудыг манайх руу хамж авчраад зарчихдаг боллоо.
-Анзаараад байхад жолооч нар машинаа олон жил унах дургүй юм аа. Засвар үйлчилгээнээс зугтаад байгаа ч юм шиг. Үүнийг та юу гэж боддог вэ?
-Америкт 1960-аад оны машин явж л байдаг шүү дээ. Учир нь тэнд машины засвар үйлчилгээ өндөр хөгжсөн. Япон, Германд ийм биш. Засна гэсэн ойлголт бараг байхгүй. Өндөр даатгалтай. Мотор нь эвдэрлээ л бол даатгалынхаа мөнгөөр шинэ машин авчихна. Тиймээс тэнхийн хүмүүс 5-10 жил явчихсан машинаа хямд үнээр зардаг.Эвдэрдэг ид үе нь манайд буудаг учраас тэндээс ирсэн машиныг нэг, хоёр жил унаад л зарчихдаг..
-Санхүүгийн боломж тааруу нь хямдыг нь хараад авчихна. Тэгээд л бөөн засвар...
-Тиймээс л төрийн бодлого хэрэгтэй байгаа юм. Сүүлд авсан хүнд хамгийн хүнд цохилт очдог. Засвар үйлчилгээ, сэлбэг... гэсээр хямд авснаасаа илүү зардал гараад явчихна. Хуучин машин ирнэ, манай замд, Монголын нөхцөлд элэгдэл, хорогдол нь түргэснэ, дээрээс нь эзэмшиг ч нь хурдан хурдан солигдоод л...
Зарим жолооч нарт "Та машиныхаа ийм эд ангийг солих хэрэгтэй байна шүү" гэхээр "Зүгээр ээ, зарах гэж байгаа юм" гэдэг. Тиймээс болж өгвөл дөнгөж орж ирсэн машин аваарай, тэгэхдээ оношлуулаарай. Ингэж байж унааныхаа загвар, өнгийг сонгоорой. Монголд явж байсан машин авна гэдэг дагалдаад засвар үйлчилгээнд овоо хэдэн төгрөг зарна шүү дээ.
-Та олон тэрэг сольсон уу. Нууц биш бол ямар машин хөлөглөдгөө сонирхуулаач?
-Нэлээд хэдийг сольсон. Олонх жолооч нар шиг машинаа арчлахдаа муу. Бас ийм тийм загварын машин уная гэж хөөцөлддөггүй. Одоо "Ниссан Армада" унаж байна. Америкаас авч байсан юм,
-За баярлалаа
Ц.ЭНХМАА
Өнөөдөр сонин   №115.

2007 оны 05 сарын 17
   
Сурталчилгаа

Авто сэлбэгийн захиалга

Авто сэлбэгийн захиалга

 
 

Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/a4x4myx2/public_html/inc/counter_add.php on line 31